Баталгаагүй гүүр, гарц, гарамгүй газраар автомашинтайгаа гол гатлахгүй байхыг анхааруулав
Иргэд та бүхэн баталгаагүй гүүр, гарц гарамгүй газраар автомашинтайгаа гол гатлахгүй байхыг анхааруулж байна гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
Мэдээллийн алба

Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангид 2022 оны зургаадугаар сарын 14-ний өдөр тус дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлж голын гарам дээр автомашин усанд суусан дуудлага 18:41 цагт иржээ.
Аврах бүлгийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж автомашиныг эрэгт гарган, 2 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан байна.
Иргэд та бүхэн баталгаагүй гүүр, гарц, гарамгүй газраар автомашинтайгаа гол гатлахгүй байхыг анхааруулж байна гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.



















