Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ЗХУ-ын сансрын нисэгчдийг хүлээн авч уулзлаа

дараагийн хамтарсан нислэгийг зохион байгуулах, тэр дундаа монгол эмэгтэй нисэгчийг бэлтгэн нисгэхийг бүх талаар дэмжиж, мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцахаа сансрын нисэгч В.А.Жанибеков, В.П.Савиных нар илэрхийлэв

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ЗХУ-ын сансрын нисэгчдийг хүлээн авч уулзлаа
Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай ЗХУ-ын сансрын нисэгчдийг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай сансрын хамтарсан нислэгийн түүхт 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад хүрэлцэн ирсэн ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков, ЗХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, сансрын нисэгч, В.П.Савиных, Орос-Монголын Найрамдлын нийгэмлэгийн тэргүүн В.А.Бабушкин нарыг болон Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчааг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр тэрбээр хамтарсан сансрын нислэгийн түүхт 40 жилийн ой өнгөрсөн онд тохиосон ч дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын улмаас төдийлөн өргөн хүрээнд тэмдэглэж чадаагүй бөгөөд тус ойн хүрээнд төлөвлөгдсөн зарим ажил, арга хэмжээг энэ жил зохион байгуулж байгааг дурдав. Мөн тус хамтарсан сансрын нислэг нь Монгол Улс, ОХУ хоорондын харилцааны түүхэнд томоохон ул мөрийг үлдээсэн үйл явдал болохыг онцоллоо.

Сансрын нисэгч В.А.Жанибеков Монгол Улсын төр, засаг, тэр дундаа Батлан хамгаалах яам сансрын хамтарсан нислэгийн түүхт 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд онцгойлон анхаарал хандуулж байгааг онцолсны зэрэгцээ халуун дотноор хүлээн авч байгаад талархал илэрхийлсэн юм.

Мөн дараагийн хамтарсан нислэгийг зохион байгуулах, тэр дундаа монгол эмэгтэй нисэгчийг бэлтгэн нисгэхийг бүх талаар дэмжиж, мэдлэг, туршлагаа харамгүй хуваалцахаа сансрын нисэгч В.А.Жанибеков, В.П.Савиных нар илэрхийлэвгэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

Хуваалцах