Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Улс төр

Батлан хамгаалахын сайд Д.Батлут Европын холбооны элчин сайдыг хүлээн авч уулзлаа

БХ
Батлан Хамгаалахын Яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Батлан хамгаалахын сайд Д.Батлут Европын холбооны элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Батлан хамгаалахын сайд Д.Батлут Европын холбооны элчин сайдыг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

Батлан хамгаалахын сайд Д.Батлут өнөөдөр (2026.10.16) Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд эрхэмсэг хатагтай Ина Марчюлёнитег Батлан хамгаалах яаманд хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Батлан хамгаалахын сайд Д.Батлут Европын Холбоо нь Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд чухал түншүүдийн нэг болохыг онцолж, Элчин сайд эрхэмсэг хатагтай Ина Марчюлёнитед Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд өндөр хувь нэмэр оруулан ажиллаж байгаад талархал илэрхийлэв.

Уулзалтаар талууд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа энхийг дэмжих ажиллагаа, цэргийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх чиглэл болон Европын Холбооноос зохион байгуулдаг олон улсын аюулгүй байдал, батлан хамгаалахын арга хэмжээнд оролцох боломжийн талаар санал солилцлоо.

Түүнчлэн талууд Монгол Улс, Европын Холбооны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаа харилцан илэрхийллээ.

Хуваалцах