“Шинэ өртөө–Толгойт” чиглэлийн 17.4 км төмөр замаар анхны галт тэргийг аялууллаа
Мэдээллийн алба

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлсэн Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын үргэлжлэл болох “Шинэ өртөө–Толгойт” чиглэлийн 17.4 км төмөр замаар өнөөдөр /2026.11.28/ анхны галт тэргийг аялуулж, Ерөнхий сайд Н.Учрал оролцов.
Шинэ төмөр замыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн гол замтай холбосноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрдөг нүүрсний тээврийг нийслэлийг тойруулан зохион байгуулах боломж бүрдэж, хотын төвийн төмөр замын ачааллыг бууруулах, дулааны цахилгаан станцуудын нүүрсний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулах нөхцөл бүрдлээ.





















