Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙБНХАУ, Монгол Улс, ОХУ-ыг холбох олон улсын галт тэрэг дахин явж эхэллээ
1/4
Улс төр

Хотын төвөөр дахиж цахилгаан станцуудын нүүрсийг тээвэрлэхгүй байх боломж бүрдлээ

МУ
Монгол Улсын Засгийн газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хотын төвөөр дахиж цахилгаан станцуудын нүүрсийг тээвэрлэхгүй байх боломж бүрдлээ
Хотын төвөөр дахиж цахилгаан станцуудын нүүрсийг тээвэрлэхгүй байх боломж бүрдлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал:2025 оны 1 дүгээр сард Засгийн газар анх “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн төмөр замыг барьж байгуулах зорилгоор ТЭЗҮ хийх үүрэг даалгаврыг өгч байсан.

Манай Засгийн газар байгуулагдсаны дараа Багахангай-Хөшигийн хөндий гэсэн мухар төмөр зам байж болохгүй Эмээлтээр орж ирэх ёстой гэсэн зарчмын дагуу Эмээлттэй холбож, хот руу оруулж ирэх шийдвэр гаргасан юм. “Монголын төмөр зам” компаний Хөгжлийн банкнаас хүссэн санхүүжилтийг шийдвэрлэж өгснөөр төмөр зам бүрэн ашиглалтад орлоо.

Сая бид Эмээлтээс-Толгойт хүртэл 17.4 км замаар явж ирлээ. Энэ бол нүүрсний зам. Толгойт өртөөнд нүүрс ирсний дараа эндээс тээвэрлээд станцуудад хүргэнэ. Хотын төвөөр дахиж цахилгаан станцуудын нүүрсийг тээвэрлэхгүй байх боломж бүрдлээ. Санхүүжилт ил тод байгаа. 550 сая ам.долларын төсөвт өртөгтэй баригдсан. Төсвөөс мөнгө гараагүй.

Энэхүү төмөр зам нь бүрэн ашиглалтад орсноор аюултай ачааг хотоос бүрэн гаргана. Цаашдаа хотын төв доторх терминалуудыг гаргана. Хөшигийн хөндийд үйл ажиллагаа явуулах компаниудад нээлттэй.

Хуваалцах