Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНТУ-д албан ёсны айлчлал хийлээ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ сарын 13-15-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийлээ. Түүний айлчлалын албан ёсны төлөөлөгчдөөр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНТУ-д албан ёсны айлчлал хийлээ
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд БНТУ-д албан ёсны айлчлал хийлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ сарын 13-15-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийлээ. Түүний айлчлалын албан ёсны төлөөлөгчдөөр Монгол Улсаас БНТУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Р.Болд, БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны гарын дарга, хурандаа Э.Гансүх нарын төлөөлөгчид байлцлаа. Олон жилийн найрамдалт харилцаатай байж ирсэн манай хоёр орны хооронд худалдаа эдийн засаг, хүмүүнлэгийн үйл ажиллагаа эрчимтэй явагдаж ирсэн. Харин 1999 оноос эхлэн 2 улсын Батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагаа шинэ түвшинд эхлэн хэрэгжиж эхэлсэн түүхтэй.

Батлан хамгаалахын сайдын энэхүү айлчлал олон жилийн дараа Турк Улсад айлчилж буй томоохон айлчлалуудын нэг болж байна гэдгийг онцолж байсан юм.

Ийнхүү БНТУ-ын Үндэсний Батлан хамгаалахын сайд ХулусиАкар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг хүндэтгэн угтлаа. Дээрх айлчлалаар хоёр тал ганцаарчилсан болон төлөөлөгчдийн хамт өргөтгөсөн уулзалтуудыг зохион байгуулан 2 улсын Батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагааны талаар харилцан ярилцлаа.

Батлан хамгаалахын сайдын айлчлалын хүрээнд Анкара хотод байрлах Машин Механизм, химийн аж үйлдвэрийн корпрацийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус үйлдвэр нь 1923 онд Батлан хамгаалах салбарын анхны компани болон байгуулагдсанаас хойш бүх төрлийн зэвсэг, сум галт хэрэгслийг үйлдвэрлэдэг Батлан хамгаалах салбарын томоохон үйлдвэрлэгч болон үйл ажиллагаагаа явуулж иржээ.

БНТУ-ын Анкара хот дахь хуурай замын цэргийн их сургуульд Монгол Улсаас өнөөдрийн байдлаар 22 сонсогч цэргийн нарийн мэргэжлүүдээр суралцаж байна. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд сонсогч оюутнуудтай уулзан,тэдний санаа сэтгэгдлийг сонссоны дээр Их эзэн Чингис хааны дурсгалын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлсэн юм.

Хуваалцах