Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд: "Бөртэ" ТӨҮГ-т техникийн шинэчлэл хийх нь чухал

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ажлаа авснаас хойш БХЯ-ны харьяа байгууллагуудад ажиллаж байна. Тэрбээр өчигдөр "Бөртэ" ТӨҮГ, "Багабаян" энхийн төлөө цогцолборын ажилтай танилцаж үүрэг, чиглэл өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд: "Бөртэ" ТӨҮГ-т техникийн шинэчлэл хийх нь чухал
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд: "Бөртэ" ТӨҮГ-т техникийн шинэчлэл хийх нь чухал. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ажлаа авснаас хойш БХЯ-ны харьяа байгууллагуудад ажиллаж байна. Тэрбээр өчигдөр "Бөртэ" ТӨҮГ, "Багабаян" энхийн төлөө цогцолборын ажилтай танилцаж үүрэг, чиглэл өглөө.



Батлан хамгаалахын сайд Н.Энхболд дээрх байгууллагуудын бие бүрэлдэхүүнд шинэ Засгийн газрын бодлого, Батлан хамгаалах салбарт хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээ танилцуулсан юм. Дээрх байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үеэр хэлсэн үгэндээ “2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу төрийн байгууллагын залгамж халааг үргэлжлүүлэн ажиллана. Шинээр байгуулагдсан Засгийн газрын гол баримтлах зарчим бол "Шударга, ёс зүйтэйгээр төрийн албан үүргээ гүйцэтгэх" гэдгийг онцоллоо.

Мөн Засгийн газраас улсын үйлдвэрүүдийг ашигтай ажиллуулах удирдлагын бүтцийн хүрээнд шинэчлэл хийж зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх шаардлагатай байгааг дурдлаа. Харьяа байгууллагуудын ажилтай танилцахад Бригадын генерал Х.Батбилэг, БХЯ-ны удирдлагууд байлцлаа.

Хуваалцах