Батлан хамгаалахын сайд шинэ генералуудад баяр хүргэлээ
Баяр наадмын өмнөх өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цэргийн дээд цол олгох тухай зарлиг гаргаж, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, хурандаа О.Энхбаяр,
Мэдээллийн алба

Баяр наадмын өмнөх өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цэргийн дээд цол олгох тухай зарлиг гаргаж, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, хурандаа О.Энхбаяр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, хурандаа Б.Ганбаатар, Агаарын цэргийн штабын дарга, хурандаа Б.Батбаяр нарт Бригадын генерал цол олгосон.
Үүнтэй холбогдуулан цэргийн дээд цол хүртсэн алба хаагчид буюу бригадын генерал О.Энхбаяр, бригадын генерал Б.Ганбаатар, бригадын генерал Б.Батбаяр нарыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хүлээн авч баяр хүргэсэн юм.
Тэрээр агаарын цэргээс хоёр бригадын генерал цол хүртсэн сайхан үйл явдал болж байна. Цоо шинэ салбарыг хөгжүүлэх том үүрэг та бидний өмнө бий. Цаашдаа манай гурван генерал батлан хамгаалах салбарынхаа төлөө улам ихээр хичээж ажиллана гэдэгт итгэж байна. Та бүхэндээ баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэсэн юм. Батлан хамгаалахын сайдтай хамт яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хошууч генерал З.Болдбаатар, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, дэд хурандаа Э.Бямбажав нар баяр хүргэж, амжилт хүссэн юм.


















