Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Батлан хамгаалахын удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт эхэллээ

Батлан хамгаалахын удирдах бүрэлдэхүүний 2024 оны стратегийн цугларалт энэ сарын 16-17-ны өдрүүдэд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Батлан хамгаалахын удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт эхэллээ
Батлан хамгаалахын удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт эхэллээ. Зураг: МҮОНРТ

Батлан хамгаалахын удирдах бүрэлдэхүүний 2024 оны стратегийн цугларалт энэ сарын 16-17-ны өдрүүдэд “Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдалд тулгамдаж буй эрсдэл, сорилт ба удирдагчийн сэтгэлгээний өөрчлөлтийн зарим асуудал” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.

Цугларалтад Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг болон Төрлийн цэргийн командлал, БИЦУГ-ын удирдлагууд, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нар оролцож байна гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

Хуваалцах