Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Баян-Овоо сум WIFI-тай болжээ

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга санаачлан бүх нийтийг интернеттэй болгох зорилгоор сумын Тамгын газар, Өмнөговь аймгийн Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-тай хамтран техникийн шинэчлэл хийжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баян-Овоо сум WIFI-тай болжээ
Баян-Овоо сум WIFI-тай болжээ. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга санаачлан бүх нийтийг интернеттэй болгох зорилгоор сумын Тамгын газар, Өмнөговь аймгийн Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-тай хамтран техникийн шинэчлэл хийжээ.

Техник шинэчлэлийн хүрээнд Баян-Овоо сумын төвийн гурван байршилд өндөр хурдны WIFI төхөөрөмж байршуулсан байна. Баян-Овоо сумынхан 2018 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд энэхүү интернетийн сүлжээг үнэ төлбөргүй ашиглах юм байна.

Хуваалцах