Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баян сумын Эрүүл мэндийн төвд орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулжээ

Мөн сумын уугуул иргэд, аж ахуй нэгжийн дэмжлэгтэйгээр шаардлагатай тоног төхөөрөмжүүд болон Эрүүл мэндийн төвийн тохижилт үйлчилгээг сайжруулан стандартад нийцүүлжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баян сумын Эрүүл мэндийн төвд орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулжээ
Баян сумын Эрүүл мэндийн төвд орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулжээ. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн салбарын хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмын дагуу өнөө үед нотолгоонд суурилсан анагаах ухааны хөгжил манай улсад хэдийнээ нэвтэрсэн.

Тэгвэл Төв аймаг 27 сумандаа орчин үеийн тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Үүний нэг нь Төв аймгийн Баян сумын Эрүүл мэндийн төв бөгөөд нийт 23 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг хүний нөөцийн хувьд мэргэжилтэй боловсон хүчнээр бүрэн хангагдсан.

Дээрх сумын Эрүүл мэндийн төвд энэ онд улсын нөөцөөс түргэн тусламжийн автомашин, багийн эмч нарт мотоцикл, аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дэмжлэгтэйгээр яаралтай тусламж, тогтворжуулах өрөөнд хүнд өвчтөний амин үзүүлэлтийг хэмжих таван үзүүлэлт бүхий хяналтын монитор, УВЧ шарлагын аппарат, кварцын гэрэл, утлагын аппарат зэрэг тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдсэн байна.

Мөн сумын уугуул иргэд, аж ахуй нэгжийн дэмжлэгтэйгээр шаардлагатай тоног төхөөрөмжүүд болон Эрүүл мэндийн төвийн тохижилт үйлчилгээг сайжруулан стандартад нийцүүлжээ.

Баян сум нь 2162 хүн амтай бөгөөд үүнээс 0-5 насны 246 хүүхэд байдаг. Бага насны хүүхдүүдийн томуугийн өвчлөл өндөр байгаа хэдий ч өмнөх жилийнхээс буурсан талаар эмч нарын зүгээс хэлж байна. Хүн амын зонхилох өвчлөл даралт ихсэлт, зүрх судасны өвчлөл гэдгийг сумын эрүүл мэндийн төвөөс мэдээллээ.

Тоног төхөөрөмжийн хангалт сайжирснаар иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сумандаа цаг алдалгүй авах боломтой болсон гэдгийг холбогдох хүмүүсээс тайлбарлаж байна.

Хуваалцах