Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баян-Өлгий аймаг 411,1 тонн мах экспортолжээ

Дашрамд дурдахад, 2018 онд Баян-Өлгий аймгийн ард иргэд 212809 толгой малыг хүнсэнд хэрэглэж, 458656 толгой малыг махны үйлдвэрүүд болон зах зээлд худалдан борлуулсан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баян-Өлгий аймаг 411,1 тонн мах экспортолжээ
Баян-Өлгий аймаг 411,1 тонн мах экспортолжээ. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд 2018 онд гадаадын улс орнууд руу нийтдээ 411,1 тонн мах экспортолжээ.

2018 онд гадаадын улс орнууд руу нийтдээ 411,1 тонн мах экспортолжээ

Аймгийн Стандартчилал, хэмжилзүйн хэлтсийн баталгаажуулалтын ахлах шинжээч Р.Гульзадагийн тайлбарласнаар "Зергер интернешнл" компани тухайн онд Иран Улс руу 391 тонн, "Ет транзит" компани Бүгд Найрамдах Казахстан Улс руу 20 тонн адууны ангилж савласан махыг тус тус гаргажээ. Энэ нь 30 орчим мянган толгой хонины, 200 орчим толгой адууны мах бөгөөд 2017 онтой харьцуулахад 289,1 тонноор илүү байна.

30 орчим мянган толгой хонины, 200 орчим толгой адууны мах бөгөөд 2017 онтой харьцуулахад 289,1 тонноор илүү байна

Мөн албаны хүнийн мэдээллээр "Зергер интернэшнл" компанид одоо экспортод гаргахад бэлэн болсон 100 тонн хонины мах хадгалагдаж байгаа аж.

Дашрамд дурдахад, 2018 онд Баян-Өлгий аймгийн ард иргэд 212809 толгой малыг хүнсэнд хэрэглэж, 458656 толгой малыг махны үйлдвэрүүд болон зах зээлд худалдан борлуулсан байна.

Сурвалжлагч: Ө.Нурболат

Хуваалцах