Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баян-Өлгий аймагт 530 өрх үерийн гамшигт нэрвэгджээ

Өнөөдөр Баян-Өлгий аймгийн Онцгой комисс дөрөв дэх удаагаа хуралдаж тус аймгийн төв Өлгий хотод энэ сарын 14-16-ны өдрүүдэд буусан үерт 530 өрхийн 2512 иргэн, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, хүүхдийн дөрөвдүгээр цэцэрлэгийн барилга өртсөн талаар мэдээлэл хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Баян-Өлгий аймагт  530 өрх үерийн гамшигт нэрвэгджээ
Баян-Өлгий аймагт 530 өрх үерийн гамшигт нэрвэгджээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Баян-Өлгий аймгийн Онцгой комисс дөрөв дэх удаагаа хуралдаж тус аймгийн төв Өлгий хотод энэ сарын 14-16-ны өдрүүдэд буусан үерт 530 өрхийн 2512 иргэн, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, хүүхдийн дөрөвдүгээр цэцэрлэгийн барилга өртсөн талаар мэдээлэл хийлээ.

Онцгой комиссын хуралд Улсын Онцгой комиссын шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг оролцож, энэ удаагийн үерийн хохирлын хэмжээ нь 2016 оны долоодугаар сард буусан үерийн хохирлын хэмжээнээс урьдчилсан байдлаар тав дахин их гарахаар байгааг дурдаж, хуримтлагдсан усыг зайлуулах, үерт автагдсан газрыг халдваргүйжүүлэх, орон гэргүй болсон иргэд болон гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж буй хүмүүсийн хоол хүнс, тээвэр шатахууны зардал зэрэг хөрөнгө мөнгөний асуудлыг улсын Онцгой комисст уламжлан шийдвэрлүүлэхээр тогтлоо.

Одоогийн байдлаар аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 340 анги Хилийн цэргийн 311, 0165 дугаар ангиуд, Цагдаагийн газар, Цахилгаан шугам сүлжээний газар, Өлгий сумын Засаг даргын тамгын газар, НААҮ-ний “Суат” ХХК, Зам засвар, арчилгааны “Жол” компани зэрэг 18 байгууллагын 618 хүн, 107 нэгж техниктэй гамшгийн голомтод ажиллаж байгааг мөн Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгуудын Онцгой байдлын газраас 30 алба хаагч, дөрвөн нэгж техник нэмэлтээр ирж үерийн гамшигт нэрвэгдсэн 530 өрхийн өрхийн 2512 иргэнийг түр хорогдох байр болон аюулгүй газарт шилжүүлснийг мэдээллээ.

Түүнчлэн Эрүүл мэндийн салбар иргэдийг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулах үйл ажиллагааг зохион байгуулан 82 өрхийн 177 иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлж “Мөнхийн тун” ХХК-аас 60 иргэнд эм бэлдмэл тараасан бол НААҮ-ний “Суат” ХХК цэвэр ундны усаар ханган ажиллаж байгаа аж. Мөн 2018 оны 07 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд хуримтлагдсан усыг зайлуулах 5.1 км шуудуу татаж, далан босгосон байна.

Н.Ерлан /Баян-Өлгий аймаг/

Хуваалцах