Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баян-Өлгий аймагт газар хөдлөлт боллоо

Баян-Өлгий аймаг, Ногооннуур сумын 4 дүгээр багийн “Цагаан бүргэд” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 86 км, сумын төвөөс баруун хойд зүгт 16 км/-т 10 дугаар сарын 9-ний өдрийн 06:42:31 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баян-Өлгий аймагт газар хөдлөлт боллоо
Баян-Өлгий аймагт газар хөдлөлт боллоо. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн “Цагаан бүргэд” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 86 км, сумын төвөөс баруун хойд зүгт 16 км/-т 10 дугаар сарын 9-ний өдрийн 06:42:31 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах