Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Баян-Өлгий аймагт цэцэрлэгийн тааз нурж, 4 хүүхэд, 1 багш бэртжээ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1-р цэцэрлэгийн ахлах бүлгийн тааз нурж, дөрвөн хүүхэд, нэг багшийн бие хөхөрч хавдан хүнд, хөнгөн бэртсэн байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баян-Өлгий аймагт цэцэрлэгийн тааз нурж, 4 хүүхэд, 1 багш бэртжээ
Баян-Өлгий аймагт цэцэрлэгийн тааз нурж, 4 хүүхэд, 1 багш бэртжээ. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1-р цэцэрлэгийн ахлах бүлгийн тааз нурж, дөрвөн хүүхэд, нэг багшийн бие хөхөрч хавдан хүнд, хөнгөн бэртсэн байна. Цэцэрлэгийн модон барилга ашиглалтад ороод 60 шахам жил болж байна. Энэ талаар цэцэрлэгийн эрхлэгч н.Баршагүлээс тодрууллаа.

Хэдэн жилийн өмнө мэргэжлийн байгууллага цэцэрлэгийг хаах дүгнэлт гаргасан ч 17 сая төгрөгөөр их засвар хийгээд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байжээ. Харин энэ удаа цэцэрлэгийг бүрэн хаалаа. Шинэ байртай болтол түрээсийн байранд үйл ажиллагаа явуулахаар шийдвэрлэжээ. Түрээсийн байр олж, мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлтэйгөөр сургалт явуулж эхэлнэ гэж Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1-р цэцэрлэгийн эрхлэгч н.Баршагүл ярьж байна.

Хуваалцах