Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баян-Өлгийчүүдэд туслах ажил Орхон аймагт өрнөлөө

Орхон аймгийн иргэн Б.Давааням, н.Гүнжжалам, Роза Нуртаев нар өөрсдийн санаачилгаар нэгдэн Баян-Өлгий аймгийн үерт өртсөн айл өрхүүдэд туслах хандивын ажлыг өрнүүлж эхлээд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баян-Өлгийчүүдэд туслах ажил Орхон аймагт  өрнөлөө
Баян-Өлгийчүүдэд туслах ажил Орхон аймагт өрнөлөө. Зураг: МҮОНРТ

Орхон аймгийн иргэн Б.Давааням, н.Гүнжжалам, Роза Нуртаев нар өөрсдийн санаачилгаар нэгдэн Баян-Өлгий аймгийн үерт өртсөн айл өрхүүдэд туслах хандивын ажлыг өрнүүллээ.

Тус хандивын ажилд сайн дураараа нэгдэж мөнгө болоод эд материалын тусламж үзүүлсэн 15 иргэнээс гадна “Хангайн бүс” худалдааны төвийн хамт олон идэвхтэй оролцож, хүнд хэцүү цаг үед нэгэндээ туслах сайхан сэтгэлийг гаргасан юм. Нийт 38 хүнээс мөнгө болон эд материал, хувцас хэрэглэл, аяга таваг цуглуулж, бүрдсэн тусламжийн бараагаа Орхон аймгийн Улаан Загалмайн хороогоор дамжуулан Баян-Өлгийчүүдэд хүргүүлэхээр болжээ.

Эргэн сануулахад энэ сарын 14-18 ны өдрүүдэд орсон аадар борооны улмаас уулын ус бууж үерт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын долоон багаас нийтдээ 929 айл, 4500 гаруй иргэн өртөж 300 орчим өрх орон гэргүй болоод байгаа юм.

Сурвалжлагч А.Саранчимэг

Хуваалцах