Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баян-Өлгийд томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдэж байна

Баян-Өлгий аймгийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт амбулаториор үйлчлүүлсэн 4191 хүний 4,9 хувь, амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай эмнэлэгт хэвтсэн 156

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баян-Өлгийд томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдэж байна
Баян-Өлгийд томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдэж байна. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймгийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт амбулаториор үйлчлүүлсэн 4191 хүний 4,9 хувь, амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай эмнэлэгт хэвтсэн 156 хүний 12,8 хувь, түргэн тусламжийн 291 дуудлагын 16,8 хувийг томуу, томуу төст тус тус эзэлж, өмнөх долоо хоногоос 2,2 промилээр өссөн үзүүлэлттэй гарчээ.

Харин уушгины үрэвслийн шалтгаантай нас баралт бүртгэгдээгүй байна.

Томуу, томуу төст өвчний гаралт нэмэгдэж байгаатай холбогдуулан сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүд урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа явуулах, зөвлөгөө өгөх, мөн сайн дурын вакцинд хамруулах ажлуудыг зохион байгуулж байгаа ажээ.

Сэтгүүлч: Ө.Нурболат

Хуваалцах