Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Баянчандмань суманд түргэн тусламжийн автомашин өглөө

БНСУ-ын Кёнги /Gyeonggi/ аймгийн Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх зорилгоор хамтран ажилладаг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянчандмань суманд түргэн тусламжийн автомашин өглөө
Баянчандмань суманд түргэн тусламжийн автомашин өглөө. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Кёнги /Gyeonggi/ аймгийн Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх зорилгоор хамтран ажилладаг Төв аймгийн Онцгой байдлын газарт түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашиныг ирүүлсэн байна.

Тус автомашиныг Онцгой байдлын газраас Баянчандмань сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.

Баянчандмань сум нь улсын чанартай авто зам дагуу оршдог учир зам тээврийн осол ихээр бүртгэгддэг, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлага ихээр гардаг учир энэхүү иж бүрэн тоноглогдсон эмнэлгийн түргэн тусламжийн автомашиныг тус суманд хүлээлгэн өгч байгаа юм гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах