Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Баяндэлгэр суманд болсон барилдаанд аймгийн хурц арслан Э.Ууганбаяр түрүүлжээ

Орчин цагийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 116 жилийн ой, Төв аймгийн Баяндэлгэр сумын 2004 оны 36 дахь төгсөлтийн нэрэмжит аймаг, цэрэг, сумын болон залуу 32 бөхийн барилдаан дээрх суманд боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баяндэлгэр суманд болсон барилдаанд аймгийн хурц арслан Э.Ууганбаяр түрүүлжээ
Баяндэлгэр суманд болсон барилдаанд аймгийн хурц арслан Э.Ууганбаяр түрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Орчин цагийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 116 жилийн ой, Төв аймгийн Баяндэлгэр сумын 2004 оны 36 дахь төгсөлтийн нэрэмжит аймаг, цэрэг, сумын болон залуу 32 бөхийн барилдаан дээрх суманд боллоо.

Түрүү бөхөөр Төв аймгийн Баянчандмань сумын харъяат, “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр шалгарч, Сүхбаатар аймгийн Наран сумын харъяат, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн харцага Б.Сайнбаяр үзүүрлэлээ.

Их шөвөгт Төв аймгийн Угтаал Цайдам сумын харъяат, “Дүнжингарав” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Г.Өсөхбаяр, Сүхбаатар аймгийн Асгат сумын харъяат, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Ч.Энхмөнх нар шалгарчээ.

Хуваалцах