Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баяндун сум ус хуримтлуулах хөвтэй болжээ

Энэхүү хөвийн судалгаа, зураг төслийн ажил болон барилгын ажлын тодорхой хувийг Эко дасан зохицохуй төслөөс санхүүжилсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баяндун сум ус хуримтлуулах хөвтэй болжээ
Баяндун сум ус хуримтлуулах хөвтэй болжээ. Зураг: МҮОНРТ

Энэхүү хөвийн судалгаа, зураг төслийн ажил болон барилгын ажлын тодорхой хувийг Эко дасан зохицохуй төслөөс санхүүжилсэн байна.

Энэ байгууламж нь 251 м урттай шороон далан, 56 м урттай ус хаюурын барилга, 4м*3.0м хэмжээтэй усны энерги унтраах барилга, 24.5 м ус гаргах хоослох хоолойтой, хамгийн их түвшиндээ Wmax=37283.0м3, хэвийн түвшиндээ 18854.0м3, хамгийн бага түвшиндээ 548м3 ус хуримтлуулах усан сан бүхий инженерийн хийцэт жижиг хөв аж. Аль хэдийнэ ус үүсч эхэлсэн байна. Энэхүү хөвийг түшиглэн урдхан талд нь орон нутгийнхан 12 га газар жимсний аж ахуй байгуулж, хөвийн эргэн тойрон газрыг хашаажуулж хамгаалан амралт зугаалгын талбай байгуулах санаачилга гаргажээ.

Хуваалцах