Баянгол дүүрэг коронавирусээс урьдчилан сэргийлэх бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулна
Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлж 2020.02.15-ны өдөр буюу Бямба гаригийн 11:00-13:00 цагийн хооронд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах захирамжийг Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа гаргалаа.
Мэдээллийн алба


Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлж 2020.02.15-ны өдөр буюу Бямба гаригийн 11:00-13:00 цагийн хооронд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах захирамжийг Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа гаргалаа.Уг цэвэрлэгээг өргөн хүрээнд чанартай зохион байгуулахад анхаарч дүүргийн хэлтсүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, цэвэрлэгээний ажилд оролцоогүй ААН, байгууллагуудад мэдэгдэл, албан шаардлага хүргүүлэх, торгуулийн арга хэмжээ ногдуулах, үйл ажиллагааг нь түр хаах арга хэмжээ авч ажиллахыг Мэргэжлийн хяналтын хэлтэст үүрэг болгов.Мөн томоохон зах худалдааны төвүүдийн үйл ажиллагааг тухайн өдрийн 11:00-15:00 цагийн хооронд түр хааж түрээслэгч болон худалдааны төвийн ажилтнуудыг бүрэн хамруулж ажиллахыг даалгалаа.
Эх сурвалж: БГД ЗДТГ


















