Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянгол дүүрэг МҮХАҮТ-тай хамтран ажиллана

Баянгол дүүрэг, МҮХАҮТ-тай хамтран ажиллахаар болж, талууд өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянгол дүүрэг МҮХАҮТ-тай хамтран ажиллана
Баянгол дүүрэг МҮХАҮТ-тай хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүрэг, МҮХАҮТ-тай хамтран ажиллахаар болж, талууд өнөөдөр санамж бичигт гарын үсэг зурлаа. Тодруулбал, талууд дүүргийн бичил жижиг бизнес эрхлэгчид тэр дундаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих, тэдгээрийг сургалтад хамруулах, гадаад, дотоодын үзэсгэлэн худалдаанд оролцуулан, бараа бүтээгдэхүүнийг нь сурталчилах, хөрөнгө оруулалт, техник тоног төхөөрөмжөө шинэчлэхэд нь туслах тал дээр түлхүү хамтран ажиллах юм байна.



Түүнчлэн Баянгол дүүргийн бизнесийн таатай орчин бүрдүүлэх, дүүргийн бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд гаргахад хамтын ажиллагааг чиглүүлэх нь чухал гэдгийг энэ үеэр онцоллоо.



Санамж бичигт МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, тус дүүргийн ЖДҮ-ийн дарга А.Чинбат нар гарын үсэг зурав.

Хуваалцах