Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянхонгор аймагт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт боллоо

Баянхонгор аймагт аравдугаар сарын 27-29-ний өдрүүдэд астрономийн 72 цаг, оперативын 720 цагийн багтаамжтайгаар гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянхонгор аймагт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт боллоо
Баянхонгор аймагт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт боллоо. Зураг: МҮОНРТ

Баянхонгор аймагт аравдугаар сарын 27-29-ний өдрүүдэд астрономийн 72 цаг, оперативын 720 цагийн багтаамжтайгаар гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт болжээ. "Яаралтай цуглар" зарлан мэдээллийн дуут дохиогоор аймгийн онцгой комисс, сумдын Засаг дарга нар болон гамшгаас хамгаалах орон нутгийн 10 алба, 32 мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагын томилгоот бүрэлдэхүүн, ард иргэд цугларсан байна.
Тус иж бүрэн сургуульд Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв хүний болон мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдлыг үнэлэх цагийн байдлын өгөгдлийн дагуу ажиллаж, хээрийн эмнэлэг дэлгэн ажиллажээ.

Аймгийн онцгой комисс, сумдын Засаг дарга нар, Гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах бүрэлдэхүүн, ард иргэд нийт 177 хүнд “Тарваган тахал өвчний үеийн хээрийн эмнэлэг дэлгэх үйл ажиллагаа, Баянхонгор аймгийн тарваган тахлын байгалийн голомтын төлөв байдал” гэсэн сэдвээр онолын 40 минутын сургалтыг зохион байгуулж, байгууллагын танилцуулга, мал, амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчнүүдийн тухай 160 ширхэг санамж, материал тараан ажиллажээ.

Хуваалцах