Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянхонгор аймгийн 100 өрх малтай боллоо

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, бусад холбогдох газар, хэлтсүүдтэйгээ хамтран “Малжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж эхэллээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянхонгор аймгийн 100 өрх малтай боллоо
Баянхонгор аймгийн 100 өрх малтай боллоо. Зураг: МҮОНРТ

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, бусад холбогдох газар, хэлтсүүдтэйгээ хамтран “Малжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж эхэллээ. Эхний ээлжинд 320 гаруй сая төгрөгөөр малжуулахаар болж, хүмүүсээ сургаад байна.

Ийм байдлаар малчдын залуу халааг бэлтгэх, амьжиргааны түвшин доогуур айл өрхөө ажилтай орлоготой болгох гээд цөөнгүй бэрхшээлийг “Илгээлтийн эзэн” хөтөлбөрийн хүрээнд шийдэж байна гэж Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал ярилаа.

Баянхонгор аймаг 11 мянган малчин өрхтэй, 5 сая гаруй толгой малтай. Энэ жил газрын гарц тааруу, гандуу байгаа болохоор ихэнх малаа зэргэлдээ аймгийн нутагт отроор өвөлжүүлэхээр яриа хэлэлцээр хийж байгаа тухай тус аймгийн удирдлагууд мэдэгдлээ.

Хуваалцах