Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Баянхонгор аймгийн баг илт давуу ялалт байгууллаа

Баянхонгор аймгийн баг 19:6-гаар илт давуу ялалт байгуулж, шигшээ наймд шалгарч, шагналын таван сая төгрөгөө гардсан юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянхонгор аймгийн баг илт давуу ялалт байгууллаа
Баянхонгор аймгийн баг илт давуу ялалт байгууллаа. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний бөхийн холбоо “СПС” телевизтэй хамтран зохион байгуулж буй Үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны хоёрдугаар шатны дөрөв дэх өдрийн барилдаанд Өмнөговь, Баянхонгор аймгийн хүчтэнүүд учраа тааран барилдлаа.

Баянхонгор аймгийн баг 19:6-гаар илт давуу ялалт байгуулж, шигшээ наймд шалгарч, шагналын таван сая төгрөгөө гардсан юм.

Тус багт улсын өсөх идэр начин Б.Эрдэнэхүү /1/, улсын начин Д.Цэрэнтогтох /4/, улсын начин Э.Батмагнай /5/, аймгийн арслан Б.Бат-Орших /4/, аймгийн арслан Ч.Алтангэрэл /3/, сэлгээгээр орж барилдсан цэргийн арслан Г.Жамбалдорж /2/ даваа авсан бол Өмнөговь аймгийн багаас улсын заан Ц.Одбаяр /0/, улсын начин Ш.Дарханбат /0/, улсын начин Б.Мижидсүрэн /0/, аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа /1/, аймгийн арслан М.Буяндэлгэр /3/, аймгийн заан Б.Баянсүх /2/ даваа авав.

Хуваалцах