Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянхонгор аймгийн Баянлиг суманд 3,5 магнитудын газар хөдлөлт боллоо

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Их баян багийн “Гашуун дэл” гэдэг газар аймгийн төвөөс урд зүгт 300 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 65 км-т /Ө-44°01'48.0", У-100°25'12.0"/ өнөө

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянхонгор аймгийн Баянлиг суманд 3,5 магнитудын газар хөдлөлт боллоо
Баянхонгор аймгийн Баянлиг суманд 3,5 магнитудын газар хөдлөлт боллоо. Зураг: МҮОНРТ

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Их баян багийн “Гашуун дэл” гэдэг газар аймгийн төвөөс урд зүгт 300 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 65 км-т /Ө-44°01'48.0", У-100°25'12.0"/ өнөө өглөө буюу гуравдугаар сарын 15-ны өдрийн 06:03 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй байна. Он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн 21 удаагийн чичирхийлэл бүртгэгдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах