Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хаахаар боллоо

Улсын чанартай авто замын А0303 дугаартай Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн зорчих хөдөлгөөнийг хаахаар төлөвлөж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хаахаар боллоо
Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хаахаар боллоо. Зураг: МҮОНРТ

Улсын чанартай авто замын А0303 дугаартай Баянхонгор-Говь-Алтай чиглэлийн зорчих хөдөлгөөнийг хаахаар төлөвлөж байна.

Хүчтэй орсон үерийн улмаас Нарийны гүүрний 2 талын чулуун бэхэлгээ эвдэрсэн, хөвөө хучилтын ирмэгт тулж урссанаас болж авто замын зорчих хэсгийн хөрс нуралт үүссэн тул авто машин зорчих боломжгүйд хүрээд байна

Тус гүүрийн 2 талд 60 орчим авто машин боогдсон байсныг Аймгийн онцгой комисс, Цагдаагийн алба болон “Зам,тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ийн Инженер, техник хамтран аюулгүй нэвтрүүлээд байна.

Иймд үүсэх эрсдэлийг тооцон тус чиглэлийн хөдөлгөөнийг хаах болсныг мэдэгдэж байна.

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ

Хуваалцах