Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Баянхошуу-Өвдөгийн боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлнэ

Монгол, Хятадын хилийн Баянхошуу-Өвдөг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлнэ. Энэ ажлын үр дүнд урд хөршид боловсруулах газрын тосыг уг боомтоор экспортлох юм.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянхошуу-Өвдөгийн боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлнэ
Баянхошуу-Өвдөгийн боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Монгол, Хятадын хилийн Баянхошуу-Өвдөг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлнэ. Энэ ажлын үр дүнд урд хөршид боловсруулах газрын тосыг уг боомтоор экспортлох юм.

Дорнод аймгийн Халхгол, Матад сумдын нутагт орших Тосон-Уул XIX, Тамсаг-XXI талбайгаас олборлож буй түүхий тосыг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Бичигтийн боомтоор экспортолж, БНХАУ-ын Эрээний орд газрын Рашаантын түүхий тос хүлээн авах байгууламжид автомашинаар тээвэрлэн хүргэж, цааш шугам хоолойгоор Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрт нийлүүлдэг юм.

Уул уурхайн яамныхны тооцоолсноор Тосон-Уул XIX, Тамсаг-XXI талбайгаас олборлож буй түүхий тосны талыг Баянхошуу-Өвдөгийн хилийн боомтоор экспортолбол тээврийн эргэлт хурдсах аж.

Тиймээс Тосон-Уул XIX талбайгаас Монгол, Хятадын хилийн Баянхошуу боомтын чиглэлд 210,7 км хатуу хучилттай автозам барихаар тогтжээ. Ингэснээр тээвэрлэлт хугацаандаа хийгдэх боломж бүрдэхээс гадна тоосжилт буурах, олон салаа зам гарах зэрэг байгаль орчинд халтай асуудлууд шийдэгдэх юм байна.

Харин урд хөршид боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүнээ эргүүлэн импортлохдоо улсын зүүн, баруун бүсийн хилийн боомтуудаар нэвтрүүлэх нөхцөл бүрдүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Түлхүүр үг:Баянхошуу-Өвдөгийн боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлнэ
Хуваалцах