Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баяннурууны аймаг дундын отрын бүс нутагт 17 мянга орчим толгой мал өвөлжинө

Ховд аймгийн Дарви суманд аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтыг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл хуралдсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баяннурууны аймаг дундын отрын бүс нутагт 17 мянга орчим толгой мал өвөлжинө
Баяннурууны аймаг дундын отрын бүс нутагт 17 мянга орчим толгой мал өвөлжинө. Зураг: МҮОНРТ

Ховд аймгийн Дарви суманд аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглалтыг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөл хуралдсан байна. Баяннурууны аймаг дундын отрын бүс нутгийн бэлчээр ашиглах хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 1-нээс 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл 150 хоногоос хэтрэхгүй байхад санал нэгдэж, Дарви сумын 16 малчин өрхийн 17 мянга орчим толгой мал отроор өвөлжих боллоо.

Мөн Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутгуудын бэлчээрийн төлөв байдалд нарийвчилсан үнэлгээ хийх, үнэлгээг хийхэд сансрын мэдээллийн зураглал ашиглах, дээрх судалгаанд үндэслэн отрын нөөц бэлчээрийн ашиглалтын төлөвлөлтийн загварчлалыг гаргах, шинээр отрын нөөц бэлчээрийг бий болгох чиглэлээр судалгаа хийх, отрын бүс нутгууд дахь ургамлын төрөл зүйлийг хамгаалах, туршилт судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэх, бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах талаар малчдын мэдлэгийг дээшлүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар болжээ.

Хуваалцах