Баянтээгт нарны цахилгаан станц барина
Өвөрхангай аймгийн Нарийн тээл суман дахь Баянтээгийн нүүрсний уурхайн орчимд 8 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын суурь тавих ёслол өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.
Мэдээллийн алба

Өвөрхангай аймгийн Нарийн тээл суман дахь Баянтээгийн нүүрсний уурхайн орчимд 8 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын суурь тавих ёслол өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. БНСУ-ын хөрөнгө оруулалтаар 25 сая.ам.долларын өртгөөр босох энэ нарны цахилгаан станц ашиглалтад орсноор Өвөрхангай, Баянхонгор аймгийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах бас нэг эх үүсвэр бүрдэх юм.
Шавь тавих ёслолд УИХ-ын гишүүн А.Тлейхан, Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга Ганболд, ЭХЯ-ны БХЗГ-ын орлогч дарга С.Цэрэнжамц нар болон уг төслийг хэрэгжүүлэх Мон Корей инженеринг ХХК-ийн захирал Б.Осоргарав нарын албаны хүмүүс оролцож, үг хэллээ.


















