Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянтүмэний 750 метр хатуу хучилттай зам ашиглалтад оржээ

Дорнод аймгийн төвийг сумтай хатуу хучилттай автозамаар холбох зорилтын хүрээнд Мянганы замаас Баянтүмэн сум руу хатуу хучилттай авто зам тавих ажлыг эхлүүлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянтүмэний 750 метр хатуу хучилттай зам ашиглалтад оржээ
Баянтүмэний 750 метр хатуу хучилттай зам ашиглалтад оржээ. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн төвийг сумтай хатуу хучилттай автозамаар холбох зорилтын хүрээнд Мянганы замаас Баянтүмэн сум руу хатуу хучилттай авто зам тавих ажлыг эхлүүлсэн.

2015 оны Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 300 сая төгрөгийн хөрөнгөөр 750 метр хатуу хучилттай зам тавих ажлын гүйцэтгэгчээр “Авто агро” ХХК шалгаран гүйцэтгэж, энэ сарын 13-ны өдөр хүлээлгэн өглөө.

Баянтүмэн сумруу зам тавих энэхүү төсөл нь нийт 3.8 км урт хатуу хучилттай автозам бөгөөд сумын төв хэсэгт 1 км орчим явган хүний зам, гэрэлтүүлэгтэй, морь барианы газарт автомашины зогсоол талбай баригдахаар зураг төсвийг боловсруулсан байна.

Хуваалцах