Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянзүрх дүүрэг хоёр тонн бодис, 12.5 тонн давс цацжээ

Цас ихээр орж байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрууд хариуцсан хороодын нутаг дэвсгэрийн явган хүний зам талбай, гарцан дээрх халтираа гулгааг цэвэрлэж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянзүрх дүүрэг хоёр тонн бодис, 12.5 тонн давс цацжээ
Баянзүрх дүүрэг хоёр тонн бодис, 12.5 тонн давс цацжээ. Зураг: МҮОНРТ

Цас ихээр орж байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газрууд хариуцсан хороодын нутаг дэвсгэрийн явган хүний зам талбай, гарцан дээрх халтираа гулгааг цэвэрлэж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна.

Тухайлбал, Нийтлэг үйлчилгээний газар-4 хариуцсан бүс буюу Хонхорын зам, Академийн зам, Улаанхуарангийн зам, Жанжин клуб, Улиастайн гүүрнээс Гачууртын эцэс хүртэл нэг тонн бодис, долоон тонн давс цацсан бол Нийтлэг үйлчилгээний газар-2 хариуцсан зам талбайдаа хоёр тонн давс цацаж иргэдийг халтираа гулгаанаас сэргийлж байна.

Харин НҮГ-1 тухайн бүсдээ нэг тонн давс цацсан бол НҮГ-3 хариуцсан зам талбайдаа 2.5 тонн давс, нэг тонн бодис цацжээ. Өнөөдөр Баянзүрх дүүргийн хэмжээнд нийт 12.5 тонн давс, хоёр тонн бодис цацсан байна.

Дашрамд мэдээлэхэд, Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх өдрүүдэд төвийн нутгаар цас ихээр орж, цасан шуургатай гэж мэдээлсэн учир иргэдийг аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжтой байхыг Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос анхаарууллаа.

Хуваалцах