Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянзүрх дүүрэгт 280 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орно

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд , дүүргийн Засаг дарга Т.Баясах болон албаны бусад хүмүүс дүүргийн хэмжээнд засвар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянзүрх дүүрэгт 280 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орно
Баянзүрх дүүрэгт 280 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орно. Зураг: МҮОНРТ

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд , дүүргийн Засаг дарга Т.Баясах болон албаны бусад хүмүүс дүүргийн хэмжээнд засвар үйлчилгээнд хамрагдаж буй сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Тухайлбал Баянзүрх цогцолбор сургуулийн төвлөрсөн дулаан хангамжид холбох асуудал болон 280 хүүхдийн ортой 146 дугаар цэцэрлэгийн барилга угсралтын ажилтай танилцсан юм. Тус цэцэрлэг нь энэ хичээлийн жилд ашиглалтад орж хүүхэд багачуудаа хүлээж авах юм байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Хуваалцах