Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянзүрх дүүргийн 103 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног төхөөрөмж өглөө

Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ын хүрээнд хэрэгжүүлж буй

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянзүрх дүүргийн 103 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног төхөөрөмж өглөө
Баянзүрх дүүргийн 103 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног төхөөрөмж өглөө. Зураг: МҮОНРТ

Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ын хүрээнд хэрэгжүүлж буй “Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр”-т Баянзүрх дүүргээс хамрагдсан 103 өрхөд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног төхөөрөмжийг гардууллаа.

Баянзүрх дүүргээс туршилтын хөтөлбөрт нийтдээ 340 гаруй өрх хамрагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар хүлэмжийн багцад 41 өрх, хоол-хүнсний багцад 74 өрх, оёдлын багцыг 103 өрх сонгож тоног төхөөрөмж, багаж хэрэгслээ хүлээн авлаа.

Мөн оёдлын багц сонгосон иргэд өөрсдийн зохион бүтээж, оёсон хувцсаа өмсөж оролцогчдод танилцууллаа гэж ХНХЯ-наас мэдээллээ.

Хуваалцах