Баянзүрх дүүргийн 200-аад айл халиан дунд амьдарч байна
Нийслэлийн Баянзүрх дүүргийн таван хорооны нутаг дэвсгэрт газрын гүний ус, булаг ихээр ундарч, зундаа ойр орчмын айлууд усанд автаад байсан бол одоо халиа, дошин үүсгээд байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн Баянзүрх дүүргийн таван хорооны нутаг дэвсгэрт газрын гүний ус, булаг ихээр ундарч, зундаа ойр орчмын айлууд усанд автаад байсан бол одоо халиа, дошин үүсгээд байна. Одоогийн байдлаар 200-аад айл халиан дунд амьдарч байна. Энэ нь өнгөрөгч зун хур бороо ихтэй байсантай холбоотой гэж Онцгой байдлын газрын мэргэжилтэн хэллээ. "Хурд" агентлагийн бэлтгэсэн дэлгэрэнгүй сурвалжилгыг сонсгоё.


















