Баянзүрх дүүргийн хүүхдийн байгууллагын удирдах ажилтнуудтай уулзалт хийлээ
Нийслэлд 2017 оны жилийн эцсийн байдлаар халдварт өвчний 26.808 тохиолдол бүртгэгдэж, 10.000 хүн амд 196.7 байна. Үүнээс Баянзүрх дүүрэгт халдварт өвчний 7131 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 10.000 хүн амд 220.1 байгаа гэсэн судалгаа гарсан.
Мэдээллийн алба

Нийслэлд 2017 оны жилийн эцсийн байдлаар халдварт өвчний 26.808 тохиолдол бүртгэгдэж, 10.000 хүн амд 196.7 байна. Үүнээс Баянзүрх дүүрэгт халдварт өвчний 7131 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 10.000 хүн амд 220.1 байгаа гэсэн судалгаа гарсан. Тус дүүргийн хувьд, нийт халдварт өвчний 38.2 хувийг нь амьсгалын замаар дамжих халдварт өвчин эзэлж байгаа юм. Салхинцэцэгийн 2114 тохиолдол бүртгэгдсэн буюу 10.000 хүн амд 65.2 байсан бөгөөд өвчлөл тогтвортой буурахгүй байна.
Иймд Баянзүрх дүүргийн төрийн өмчийн сургууль, цэцэрлэг болон хувийн цэцэрлэгийн удирдах ажилтан зэрэг нийт 60 гаруй хүнийг хамруулан 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлье” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтын үеэр ХӨСҮТ, НЭМГ болон Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд амьсгалын замаар дамжих халдварт өвчин, нэн ялангуяа томуу, томуу төст өвчин, салхинцэцэг, менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг түргэн шуурхай авах, цаашид халдварт өвчинтэй тэмцэх, голомтыг зогсоох чиглэлээр хамтран ажиллах, хийж хэрэгжүүлэх ажлын талаар хүүхдийн байгууллагын удирлагуудад мэдээлэл өгч, санал солилцлоо.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР


















