Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянзүрх дүүргийн мал эмнэлгүүд тэжээвэр нохойд төлбөргүй спэй заслага хийнэ

“Спэй заслага” хөтөлбөр энэ сарын 5-наас эхэлсэн бөгөөд ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянзүрх дүүргийн мал эмнэлгүүд тэжээвэр нохойд төлбөргүй спэй заслага хийнэ
Баянзүрх дүүргийн мал эмнэлгүүд тэжээвэр нохойд төлбөргүй спэй заслага хийнэ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мал эмнэлгийн газраас хэрэгжүүлж буй төслийн дагуу Баянзүрхийн дүүргийн зарим хорооны мал эмнэлгүүд гэрийн тэжээвэр нохойд үнэ төлбөргүй спэй заслага хийж байна.

Үүнд, “1. “Сос Вэт” буюу “Их Монгол” сос мал эмнэлэг - Улиастай Гачуурт чиглэлд 23, 28 дугаар хороо. Холбогдох утас: 97001950, 94041950

  1. “Жонон мал” эмнэлэг - Дарь эх чиглэлд 2, 21, 27 дугаар хороо. Холбогдох утас: 99047444

  2. “Сонор” мал эмнэлэг - Алтан өлгий, Цэргийн хотхон, Монел, Цайз зах чиглэлд 4, 5, 22 дугаар хороо. Холбогдох утас: 89070547” багтаж байгаа аж.

Сонирхуулахад, дээрх “Спэй заслага” хөтөлбөр энэ сарын 5-наас эхэлсэн бөгөөд ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм.

Хуваалцах