Баянзүрх, Сонсголон, Замын цагдаагийн уулзварын гүүрийн бүтээн байгуулалтын ажлын явц ямар байна вэ
Өнгөрсөн баасан гарагт олон түвшний огтлолцол бүхий Яармагийн гүүрний барилгын ажил дуусч, зорчих хөдөлгөөнийг нээсэн.
Мэдээллийн алба

Өнгөрсөн баасан гарагт олон түвшний огтлолцол бүхий Яармагийн гүүрний барилгын ажил дуусч, зорчих хөдөлгөөнийг нээсэн. Энэ гүүрийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр барьж дуусгасан юм. Харин явган хүний зам, бусад тохижилтын ажлыг ирэх хавар гэхэд бүрэн дуусгана гэж мэдээлсэн.
Тэгвэл Баянзүрх, Сонсголонгийн гүүр, Замын цагдаагийн уулзварын гүүрийн бүтээн байгуулалтын ажлын явц ямар байна вэ. Эдгээр гүүрийг мөн БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд барьж байгаа юм. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдоос тодруулсныг одоо сонсгоё.
Томоохон гүүрийн бүтээн байгуулалтын ажил хуваарийн дагуу явж байгаа учраас Сонсголонгийн шинэ гүүр ирэх оны долоодугаар сард, Баянзүрхийн гүүр 2020 оны хоёрдугаар сард ашиглалтад орно гэж мэдээлж байна.


















