Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баянзүрх захын баруун талын авто замыг хааж, хучилт хийнэ

Баянзүрх дүүргийн зургаадугаар хороо, Баянзүрх захын баруун талын авто замын хөдөлгөөнийг өнөө оройноос хязгаарлаж,

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баянзүрх захын баруун талын авто замыг хааж, хучилт хийнэ
Баянзүрх захын баруун талын авто замыг хааж, хучилт хийнэ. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн зургаадугаар хороо, Баянзүрх захын баруун талын авто замын хөдөлгөөнийг өнөө оройноос хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Тус авто замд эвдрэл гэмтэл гарч, шинэчлэл хийх шаардлага үүссэн тул өнөө орой буюу зургаадугаар сарын 21-ний 22:00 цагаас зургаадугаар сарын 23-ны 06:00 цаг хүртэл автомашин зорчих хэсгийг түр хааж, асфальт бетон хучилт хийнэ.

Иймд дээрх хугацаанд жолооч та бүхэн бусад замыг сонгон, доорх зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу.

Тус хэсгийн явган хүний замыг өргөтгөн шинэчилсэн тул зам хаах хугацаанд явган хүний зорчих хөдөлгөөн хязгаарлагдахгүй.

Хуваалцах