Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баяр наадмын хүчит бөхийн барилдаан 13 цагаас эхэлнэ

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслол одоо ид үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баяр наадмын хүчит бөхийн барилдаан 13 цагаас эхэлнэ
Баяр наадмын хүчит бөхийн барилдаан 13 цагаас эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт болж байна. Өнөөдөр Төрийн есөн хөлт цагаан тугийг 9 шарга морьтой хүндэт харуулууд, төрийн тусгай хамгаалалттайгаар Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залж, хойморт байрлууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж үг хэлэв.

Тэрээр үг хэлсний дараа Төрийн есөн хөлт, цагаан туганд хүндэтгэл үзүүлснээр Үндэсний их баяр наадам албан ёсоор эхэлсэн юм. Нээлтийн ёслолын дараагаар 13 цагт баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэлнэ.

Энэ жилийн баяр наадамд хүчит 512 бөх зодоглохоос Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаяр, Увс аймгийн Наранбулаг сумын уугуул, Монгол Улсын аварга О.Балжинням, Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, Увс аймгийн Баруунтуруун сумын уугуул, Монгол Улсын аварга С.Мөнхбат, Архангай аймгийн Хашаат сумын уугуул, Монгол Улсын аварга Ч.Санжаадамба нарын 5 аварга хүчийг үзэн барилдана. Мөн Улсын арслан 9, Улсын гарьд 6, Улсын заан 9, Улсын харцага 17, Улсын начин 42 бөх барилдахаар бүртгүүлээд байгаа аж.

Хуваалцах