Баяр наадмын өдрүүдэд хилийн чанадад зорчих иргэдийн анхааралд...
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдээр буюу 2019 оны долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд бүх нийтээр амрах тул хилийн чанадад түр болон удаан хугацаагаар зорчих иргэд
Мэдээллийн алба

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдээр буюу 2019 оны долоодугаар сарын 11-15-ны өдрүүдэд бүх нийтээр амрах тул хилийн чанадад түр болон удаан хугацаагаар зорчих иргэд консулын яаралтай туслалцаа авах шаардлагатай тохиолдолд Гадаад харилцааны яамны facebook хуудас болон Консулын албаны @ConsulsMn хаягт зурвас илгээн хандахыг зөвлөж байна.
Хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын холбоо барих мэдээлэл болон консулын бусад мэдээллийг www.consul.mn цахим хуудсаас авах боломжтой.

Гадаад харилцааны яам
Консулын газар


















