Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврээр 25,000 зорчигч тээвэрлэжээ

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд дундажаар өдөрт 5000 орчим иргэд хот хоорондын нийтийн тээврээр үйлчлүүлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврээр 25,000 зорчигч тээвэрлэжээ
Баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврээр 25,000 зорчигч тээвэрлэжээ. Зураг: МҮОНРТ

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд дундажаар өдөрт 5000 орчим иргэд хот хоорондын нийтийн тээврээр үйлчлүүлжээ.
Автотээврийн үнэсний төв ТӨҮГ-аас баяр наадмын өдрүүдээр 21 аймгийн 68 чиглэлд 625 тээврийн хэрэгслийн тээвэрлэлт гаргаж, нэмэлтээр 120 тээврийн хэрэгсэл гаргаж, тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулжээ. Тус өдрүүдэд нийт 25,000 зорчигч тээвэрлэсэн бөгөөд Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Говь-Алтай, Дорнод, Завхан, Увс, Ховд болон Хөвгөл аймгийн чиглэлд зорчигч урсгал хамгийн өндөр үзүүлэлттэй байсан талаар АТҮТ-өөс мэдээллээ.

Тус үйлдвэрийн газраас баяр наадмын өдрүүдэд хариуцлагатай жижүүр, шуурхай бүлэг ажиллаж, хот хоорондын тээвэрлэлтийн байпдалд 24 цагаар хяналт тавьж ажилласан байна. Өнөөдрийн байдлаар нийт нутгаар цаг агаар тогтуун, тээвэрлэлт хэвийн явагдаж байна.

ТА БҮХЭН АЯН ЗАМД ГАРАХДАА ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДЛАА ШАЛГАЖ, ХУРДАА ТОХИРУУЛЖ, АНХААРАЛ БОЛГООМЖТОЙ ЗОРЧООРОЙ.АЛТАН ШАР ЗАМ НЬ ӨЛЗИЙТЭЙ БАЙХ БОЛТУГАЙ.Эх сурвалж: АТҮТ

Хуваалцах