Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Баяр наадмын үеэр мэргэжлийн хяналтын 350 улсын байцаагч ажиллана

Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн төвд Улсын их баяр наадмаар төрийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар хамтарсан мэдээлэл хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Баяр наадмын үеэр мэргэжлийн хяналтын 350 улсын байцаагч ажиллана
Баяр наадмын үеэр мэргэжлийн хяналтын 350 улсын байцаагч ажиллана. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн төвд Улсын их баяр наадмаар төрийн байгууллагууд хэрхэн ажиллах талаар хамтарсан мэдээлэл хийлээ.

Баяр наадмын үеэр 2018.07.10-13-ны өдрүүдэд Хүй 7 худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбай гэсэн 5 байршилд наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээ үзүүлэх зорилгоор мэргэжлийн хяналтын 350 албан хаагч, 2 явуулын лабораторитойгоор шинжилгээтэй байнгын хяналт тавьж ажиллана. Наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуурын 350, худалдааны 50 цэг, Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, нийт 610 нийтийн хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний зөвшөөрөгдсөн цэгт хяналт шалгалтыг хийнэ.Хоол үйлдвэрлэл, худалдаа үйлчилээний зөвшөөрөл хүссэн материалыг 2018 оны 06 дугаар сарын 13-наас 06 дугаар сарын 27-ны хооронд дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс хүлээн авсан бөгөөд 07 сарын 02-ны өдөр сонгон шалгаруулалтанд тэнцсэн аж ахуй нэгжийн нэрсийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана.

Хүй долоо худгийн Соёл урлагийн талбайд гаргах хөдөлгөөнт тоглоомын 40, бэлэг дурсгал, соёлын барааны 50 цэгийн зөвшөөрөл, байршлыг Монгол наадам цогцолбор хариуцах ба хэвийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.
Хүй 7 худгийн 1,2,3 дугаар худгийн уснаас дээж авч, НМХГ-ын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулсан бөгөөд 4,5 дугаар худгийн засварын ажил хийгдэж байна. Мөн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх яаралтай түргэн тусламжийн төв, дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн бэлэн байдалд хяналт шалгалт хийгдэж байна.

Баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ үзүүлэхэд хориглох зүйлс

– Гар дээрээс ил задгай худалдаа, барааны төвлөрсөн худалдаа эрхлэх;
– Согтууруулах ундаа, тамхи худалдах;
– Майонез, өндөг, крем, хиам тэдгээрийг оролцуулсан түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүн худалдах;
– Халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг задалж худалдах, удсан хоолыг дахин боловсруулж үйлчлэх;
– Шорлог, хуушуур зэрэг халуун боловсруулалт хийх бүтээгдэхүүнийг заасан байрлалаас өөр газарт зөөж худалдах;
– Зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд гэр, асар, сүүдрэвч байрлуулах;
– Хог хаягдлыг ил задгай хаях, шингэн хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт асгах;
– Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэхийг
– Аюулгүй байдлын шаардлага хангаагүй газын хэрэгсэл хэрэглэхийг тус тус хориглоно.

Хуваалцах