Баярын өдрүүдэд хот хооронд 240 гаруй автобус нэмэлтээр үйлчилж байна
Баярын үеэр төвийн аймгуудад зорчих урсгал нэмэгддэг. Үүнтэй уялдуулан Сар шинийн баярын өдрүүдэд хот хооронд 240 гаруй автобус нэмэлтээр үйлчилнэ. Ачаалал нэмэгдсэнээс шалтгаалан зарим аймагт үйлчилгээнд явах автобусыг 2-3 дахин нэмжээ.
Мэдээллийн алба

Баярын үеэр төвийн аймгуудад зорчих урсгал нэмэгддэг. Үүнтэй уялдуулан Сар шинийн баярын өдрүүдэд хот хооронд 240 гаруй автобус нэмэлтээр үйлчилнэ. Ачаалал нэмэгдсэнээс шалтгаалан зарим аймагт үйлчилгээнд явах автобусыг 2-3 дахин нэмжээ. Мөн бүх чиглэлд автобусууд хэвийн цагийн хуваариар, үнийн өөрчлөлтгүй үйлчилнэ. Нэмэлт автобусууд энэ сарын 14-ийг дуустал үйлчилгээнд зорчино.
Үндсэн чиглэлд 930 гаруй автобус хот хооронд зорчигчдыг тээвэрлэж байгаа бөгөөд Сар шинийн өдрүүдэд иргэдийг техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, баталгаатай тээврийн хэрэгслээр зорчихыг анхааруулж байна.


















