Баярын өдрүүдээр зөв зохистой хооллохыг анхаарууллаа
Нийслэлийн яаралтай тусламжийн төвөөс энэ жилийн баяр наадмын үеэр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаа мэдэгдлээ. Тус төвөөс нийт 43 эмч, мөн тооны машин нийслэл хот дотор болон Хүй долоон худагт 10-15-ны өдрүүдэд тасралтгүй ажиллах юм байна.
Мэдээллийн алба

Үндсэн хоёр чиглэлд хуваагдан ажиллах түргэн тусламжийн багийнхны 36 эмч, мөн тооны машин нь нийслэл хот дотроо шаардлагтай эм, эмнэлэгийн тусламжийг үзүүлэх бол үлдсэн 7 баг нь Хүй долоон худагт ажиллахаар төлөвлөсөн байна.
Иргэд баяр наадмын үеэр ходоод гэдэсний хямрал, хоолны хордлогын улмаас түргэн тусламж дуудах нь эрс ихэсдэг бөгөөд шаардлагатай эм, тарианы нөөцөө хангасан хэмээн тус төвөөс мэдээлэхийн зэрэгцээ наадамчин олондоо хандаж баярын өдрүүдэд зөв зохистой хооллохыг анхаарууллаа.
Хурд агентлаг