Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Базел, Стокгольм, Роттердам конвенцуудын талуудын нэгдсэн бага хурал болж байна

Базел, Стогкольм, Роттердам конвенцуудын Талуудын нэгдсэн бага хурал 2023 оны 5-р сарын 01-12-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 190 улсын төлөөлөлтэйгөөр “Химийн бодис болон хог хаягдлын тогтвортой менежмент рүү чиглэсэн зорилтуудын хэрэгжилт, үйл ажиллагааг хурда

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Базел, Стокгольм, Роттердам конвенцуудын талуудын нэгдсэн бага хурал болж байна
Базел, Стокгольм, Роттердам конвенцуудын талуудын нэгдсэн бага хурал болж байна. Зураг: МҮОНРТ

Базел, Стокгольм, Роттердам конвенцуудын талуудын нэгдсэн бага хурал 2023 оны 5-р сарын 01-12-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 190 улсын төлөөлөлтэйгөөр “Химийн бодис болон хог хаягдлын тогтвортой менежмент рүү чиглэсэн зорилтуудын хэрэгжилт, үйл ажиллагааг хурдасгах нь” уриатайгаар зохион байгуулагдаж байна.

Талуудын нэгдсэн бага хурлын нээлтийн үеэр Засгийн газрууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон конвенцуудын газраас химийн бодис болон бүхий л төрлийн хог хаягдал ялангуяа аюултай хог хаягдлын менежментийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцлон олон улсын хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэхийг уриаллаа.

Байгаль, орчин болон хүний эрүүл мэндийг сахин хамгаалах түүнчлэн нийгэм, эдийн засгийн давхар ашигтай байх шийдлүүдийг хэлэлцэн батлах, НҮБ-аас гаргасан нэг эрүүл мэнд олон улсын санаачилгад эдгээр конвенцуудын хэрэгжилт чухал болохыг мөн тэмдэглэв.

Улмаар Тогтвортой хөгжлийн зорилтууд - 2030, тэр дундаа Тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээний зарчмыг хөхүүлэн дэмжих, улс орнуудын үндэсний хэрэгжилтийг хангахад чиглэсэн чадавхжуулах арга хэмжээ, төр хувийн хэвшлийн түншлэлийг түлхүү нэвтрүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Хуваалцах