Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ББСБ-уудын зээлийн дундаж хүү 3.5 хувь болж буурчээ

Банк бус санхүүгийн салбарын нийт зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны хоёрдугаар улиралд 554.9 тэрбум төгрөг болж оны эхнийхээс 76.7 тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 142.9 тэрбум төгрөгөөр өссөн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ББСБ-уудын зээлийн дундаж хүү 3.5 хувь болж буурчээ
ББСБ-уудын зээлийн дундаж хүү 3.5 хувь болж буурчээ. Зураг: МҮОНРТ

Банк бус санхүүгийн салбарын нийт зээлийн өрийн үлдэгдэл 2017 оны хоёрдугаар улиралд 554.9 тэрбум төгрөг болж оны эхнийхээс 76.7 тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 142.9 тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 81.1 хувийг хэвийн зээл, 5.9 хувийг хугацаа хэтэрсэн зээл эзэлсэн бол 13 хувь нь буюу 72.2 тэрбум төгрөгийн зээл чанаргүй байна. Чанаргүй зээлийн хэмжээ оны эхнийхээс 21.5 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 47 хувиар өсжээ.

Зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй нийт 480 ББСБ-уудын зээлийн сарын жигнэсэн дундаж хүү 3.5 хувь болж өмнөх улирлынхаас 0.6 пунктээр буурсан байна гэж Санхүүгийн Зохицуулах хорооноос мэдээллээ.

Хуваалцах