Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бээжин хотын үйлдвэрлэлийн дүүргээр зочлов

НИТХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид Бээжин хотын Шүнь-И дүүрэгт байрлах телевиз, суваг дамжуулах тоног төхөөрөмжийн үйлдвэрээр зочилж, үйлдвэрлэлтийн үйл ажиллагаатай нь танилцан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бээжин хотын үйлдвэрлэлийн дүүргээр зочлов
Бээжин хотын үйлдвэрлэлийн дүүргээр зочлов. Зураг: МҮОНРТ

НИТХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид Бээжин хотын Шүнь-И дүүрэгт байрлах телевиз, суваг дамжуулах тоног төхөөрөмжийн үйлдвэрээр зочилж, үйлдвэрлэлтийн үйл ажиллагаатай нь танилцан, дараагаар нь Бээжин-Танжу чөлөөт худалдааны бүсээр зочилж, чөлөөт бүсийн хөгжлийн түүх, үйл ажиллагааны талаарх мэдээллийг тус төвийн даргын талбартайгаар сонслоо.

Төгсгөлд нь Бээжин хотын үйлдвэрлэл технологийн дүүрэг болох Шүнь-И дүүргийн дарга, хатагтай Че Хэ Чжин Зочдын хүлээн авч дүүргийнхээ танилцуулгыг хүргэлээ.

Ийнхүү НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй НИТХ-ын төлөөлөгчдийн Бээжин хотод хийсэн анхны айлчлал амжилттай өндөрлөж, хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийслэл хотод тулгараад байгаа авто замын түгжрэлийг багасгах, агаарын бохирдлыг бууруулах чиглэлд тодорхой арга туршлагыг судалсан, хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлсэн, Улаанбаатар чөлөөт бүс байгуулахад тулгамдаж байсан асуудлын шийдлийг олж харсан, ганзага дүүрэн олзтой албан томилолт боллоо гэж НИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээлэв.

Хуваалцах