Бээжингийн гудамжийг энэ сарын 20-нд хаана
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа Бээжингийн гудамжны 0.9 км авто зам, 74 у/м гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2014 оны есдүгээр сарын 20-ноос эхлэн ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш авто замын хөдөлгөөнийг бүтэн хаана. Энэ хугацаанд өнгө асфальтбетон хучилт, тэ
Мэдээллийн алба

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа Бээжингийн гудамжны 0.9 км авто зам, 74 у/м гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2014 оны есдүгээр сарын 20-ноос эхлэн ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш авто замын хөдөлгөөнийг бүтэн хаана. Энэ хугацаанд өнгө асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажил хийнэ. Замын хөдөлгөөнийг 10 хоногийн дараа нээх юм. Гүүрийн ажлын бүх арматурыг зангидаж дууссан бөгөөд хэв хашмалын ажил хийгдэж байна. Гүүрийн цутгалт энэ сарын 13-наас эхэлнэ.


















