Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Энэ оны есдүгээр сардБүгд Найрамдах Беларусь Улсад болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан,

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Энэ оны есдүгээр сардБүгд Найрамдах Беларусь Улсад болсон Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын дөрөвдүгээр хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавихыг комиссын Монголын хэсгийн дарга, сайд Б.Батзоригт даалгав.

Хуралдаанаар худалдаа, аж үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул уурхай, барилга, хот байгуулалт, банк, санхүү, эрүүл мэнд, байгаль орчин болон онцгой байдлын салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд тулгарч байгаа санхүүгийн бэрхшээлийг даван туулах боломжийн талаар хэлэлцжээ.

Хуваалцах